Батга & Нүхжилт
01 Батга
Арьсны нүх сүв бөглөрөх нь гол шалтгаан ба улмаар нян бактер үржиж үрэвсэл явагддаг.
Хүний арьс нь тодорхой хугацааны давтамжтайгаар гуужиж унаж байдаг ба бүрэн гуужиж унаагүй үхэжсэн
арьсны үлдэгдэлтэй тосны булчирхайнаас ялгарч буй себум тостой холилдсоноор арьсны нүх сүв бөглөрдөг.
Эмчилгээний арга нь батганы хэмжээ, нөхцөл байдлаас шалтгаалж харилцан адилгүй.
Эхний үед батга халдваргүй байдаг бөгөөд улмаар хүндэрсэн үед батганд бактерийн халдвар орж идээ үүсэн хөндүүр болно.
Энэ үед сорви үүсэх, улам үрэвсэх зэргээс сэргийлж арьсны эмчид хандах нь зүйтэй бөгөөд нэг нэгээр нь шахснаас илүү үр дүнтэй.
Батганы төрөл
-
Шат 1
Үрэвсэлгүй батга
Хар батга бол гадаргуу нь нээлттэй бөглөрсөн уутанцар юм. Нээлттэй үед тосны булчирхайн бөглөрөл нь агаарын үйлчлэлээс болж саарал, хар өнгөтэй болдог. Өөрөөр хэлбэл цагаан батга нь арьсны сөнөсөн эсүүд, тос болон бактеруудаар толгой нь бөглөрсөн байдаг. Цагаан батга нь батгыг улам үрэвсүүлэх шалтгаан болдог. Хар батга болон цагаан батга нь хэрвээ үрэвсээгүй байдал сорви үлдээлгүй эмчлэх боломжтой.
-
Шат 2
Үрэвсэлт батга
Хар ба цагаан батганы хүндэрсэн шинж тэмдэг нь үрэвсэл үүсэх, улайх, хавдах, арьс хуурайших зэрэг болно. Ихэвчлэн бактераар дамжин үрэвсдэг. Улайж хавдсан батга нь үрэвслийн шинж байдлаас хамаарч уутанцар үүсгэдэг. Аажмаар батга ил гарснаар арьсыг гэмтээж цаашлаад олон төрлийн халдвар үүсгэх шалтгаан болдог учраас тухайн хэсэг газрыг зөв аргаар эмчлэх нь сорви үүсгэхгүй байлгах, гэмтэл бага учруулах зэрэгт чухал нөлөөтэй.
Батга & Нүхжилт
02 Батганы сорви
Батгажилтын хамгийн том асуудал бол яах аргагүй сорви юм.
Хэрвээ сорвины эмчилгээг орхигдуулвал арьсны эдүүд бактериар
халдварлаж улам гэмтэх шалтгаан болно.
Батганы сорви ихэвчлэн нүүрний хэсэгт ухсан нүх шиг харагддаг бөгөөд 3 хэлбэртэй.
Батганы сорвийн төрлүүд