Лазераар үс авах Лазераар үс авах

Лазераар үс авах тухай

Вонжины лазераар үс авах эмчилгээний ачаар тохиромж муутай, үр дүн багатай үс авах аргуудад баяртай гэж хэлцгээе!
Хусах, ваксдах аргаар үс авах нь орчин үед тийм ч тохиромжтой арга биш юм.
Лазерийн тусламжтай үс авах эмчилгээ нь үсний уутанцрын хөгжлийг зогсоох замаар үсийг насан туршид нь ургуулахгүй байх нөлөөтэй.

Лазераар үс авах
гэж юу вэ?

Лазерийн туяа нь үсний уутанцрын хар меланин нөсөөнд үйлчилж үсийг
үндсээр нь ургалтыг нь зогсооно.
Лазер зөвхөн хар меланин нөсөөнд үйлчилдэг учраас арьсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. 

Нэг удаагийн эмчилгээ үр дүнтэй байдаг хэдий ч олон удаагийн эмчилгээнд орвол
үр дүн гайхалтай сайн бөгөөд эдэд ямар ч гэмтэл учруулдаггүй.
Ихэвчлэн 5 удаагийн эмчилгээг санал болгодог бөгөөд 4-8 долоо хоногийн хооронд хийх ёстой.
Эмчилгээний хугацаа, тоо зэрэг нь үсний өтгөн шигүү байдал зэргээс хамаарч өөр өөр байна. 

  • Меланин
    нөсөөнд
    үйлчилдэг

  • Арьсны эд эсийн
    бага гэмтэл

  • Арьсны сөрөг
    нөлөө бага

Лазераар үс авах аргын давуу тал

  • Лазераар үс авах аргын давуу тал

    Хусуулснаас эсвэл ваксдуулснаас нөсөө үүсэх, халдвар орох эрсдэл байдаг бол энэ аргад нэг халдвар орох эсвэл нөсөөжилт үүсэхээс сэргийлсэн.
    Үсгүй болсон хэсгүүдэд шинэ эсүүд бий болсноор арьс илүү гөлгөр болдог.

Лазераар үс авах газрууд

  • Суга

    Суга

  • Хөл, гар

    Хөл, гар

  • Цээж

    Цээж

  • Умдаг

    Умдаг

Санамж Өмнө болон дараа

  • Эмчилгээний өмнөemoticon

    Эмчилгээний өмнө

    • Юун түрүүнд эмч дээр очиж өөр ямар нэгэн үрэвсэл, хам өвчин байвал түүнийгээ эмчлүүлэх шаардлагатай.
    • Үсээ зулгааж болохгүй. Зулгарсан үснүүд лазер эмчилгээнд өртөхгүй байх, лазер эмчилгээний үр нөлөөг
      багасгах учраас арьс түлэгдэх, үсний уутанцрын үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
    • Арьсаа борлуулж болохгүй. Бараан арьс лазерийн туяаг шингээдэг учраас хүсээгүй үр дүн гарах боломжтой.
      Мөн шаардлагатай эмчилгээний тоо нэмэгдэнэ.
    • Хэрэв суга, гар орчмын эмчилгээ хийлгэх бол ханцуйгүй цамц өмсөж ирэх. Эмчилгээний дараа хувцсаа сольж болно.
  • Эмчилгээний дарааemoticon

    Эмчилгээний дараа

    • Хэд хоногтоо халуун шүршүүрт орж болохгүй.
    • Саунд суух, халуун усанд орохыг 3-4 хоногт хориглох.
    • Үсээ зулгаах, ваксдахаас зайлсхийх. Хусах боломжтой.
    • Эрүүний үсийг 1 долоо хоногт зөөлөн хусаж болно.
    • Хэт нарны туяанд автахаас зайлсхийх.
    • Эмчилгээний дараа загатнаа үүсэж магадгүй, харин маажиж болохгүй.
    • Арьсны өөрчлөлт нь эмчилгээний дараа 1 цаг өнгөрөхөд арилж эхэлдэг.
    • Хэрэв загатнаа маш хэцүү байвал эмнэлэг дээр ирж түүний эсрэг тос түрхүүлэх, эм, тариа хийлгэх боломжтой.