-
Хөхний мэс заслын дараа гарч болох эрсдэлээс айж байна уу?
Нарийн үзлэг шинжилгээ, найдвартай урьдчилан сэргийлэлт хийж байгаа тохиолдолд санаа зовох шаардлагагүй!
-
Капсул буюу хөндий үүсэх гэж юуг хэлэх вэ?
Бие дотор гадны биет орсон тохиолдолд хүний биеийн дархлааны механизм идэвхтэй ажиллаж их хэмжээний холбох эд эсүүд болон арьсны коллагент эсүүд бий болж эхэлдэг. Эдгээр коллагент эсүүд нь суулгацыг тойрон бүчиж капсул нэртэй уутанцарыг үүсгэдэг. Энэ нь гадны биетийн эсрэг байгалийн хариу урвалт шинж чанар боловч, халдвар, цус алдалт болон бусад шалтгаанууд ч капсул уутанцрыг үүсгэх боломжтой. Капсул үүссэн үед хөхний эдүүд хатуу болох, суулгац байрнаасаа хөдлөх, хэлбэр нь өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
-
Капсул буюу уутанцар үүсэх шалтгаанууд?
Капсул буюу уутанцар янз бүрийн шалтгаанаас болж болох бөгөөд цус алдалт, цус судасны ханыг нэвчих (гематомаз), эдийн үхжил, силиконд үзүүлэх гадны биеийн хариу урвал, зарим бактерийн халдвар, дархлааны хомсдол, мэс ажилбарын дараах буруу иллэг зэргээс үүдэлтэй.
-
Капсул ямар үед үүсэх вэ?
Капсул нь ихэнх тохиолдолд мэс заслаас хойш 4-8 сарын хугацаанд буюу 60%-д 6 сар, 30%-д нь 6-12 сарын дараа үүссэн байдаг. Маш ховор тохиолдолд мэс заслаас 3-4 жилийн дараа үүсч болдог учраас мэс заслын дараах зөв дэглэм маш чухал байдаг.
-
[Дээгүүр овойх] Хөх дээгүүрээ овойдог!
Дээгүүр овойх гэж юу вэ?
Энэ нь мэс ажилбарын дараах дэглэм муу байснаас эсвэл суулгацыг буруу байрлуулснаас болж үүссэн капсул нь хөхний товч болон суулгацыг овойлгон гаргаж ирдэг.
Яагаад дээгүүр овойлт болдог вэ?
Ихэнхдээ, хөхний доод шугаман үелэлт хангалтгүй салсан эсвэл оруулсан суулгацын хэмжээ хэтэрсэн байснаас суулгацыг бүрхэх хэмжээний хангалттай эд байгаагүй зэргээс үүднэ. Мөн мэс ажилбарын дараах дэглэмийг муу сахиснаас суулгац байрнаасаа хөдөлсөн байж болно.
-
Гаж нөлөөллөөс урьдчилан сэргийлэх
Мэс ажилбарын дараах арчилгаа болон иллэгийн арга зэрэг нь хүн бүрт өөр өөр байдаг. Үүний зэрэгцээ бүх өвчтөнд нийтлэг тохиолддог зүйл болох капсул үүсэх, дээгүүр овойлт зэргээс сэргийлэх эмчилгээний сургалтыг дор хаяж 6 сар явуулдаг. Мэдээжийн хэрэг мэс заслын үр дүнг сайн байлгахын тулд бариу хөхний даруулга, өөртөө дур мэдэн иллэг хийх зэрэг нь тохиромжгүй.
-
Миний шинэ хөх гайхалтай харагдаж чадах болов уу?
Вонжин нь Солонгос дах хамгийн шилдэг хөхний мэс заслын эмнэлэг юм.
Манай эмч нар имплантыг илүү бодит, байгалийн харагдахуйц болгох чадвартай байдаг.
-
Миний цээж хавтгай хэлбэртэй. Хөхний мэс засал энэхүү асуудлыг шийдэж өгөх болов уу?
Бидний зорилго бол таны хөхийг аль болох энгийн өөриймсөг харуулах явдал юм. Үр дүнг өвчтөний сэтгэгдэлээс харна уу.
-
Хагалгааны дараа хөхүүлэх боломжтой юу?
Сүүний булчирхайнд хүрэхгүй учир эрүүл, аюулгүй байдлаар хөхүүлэх боломжтой.
-
Мэс заслын дараах эмчилгээ илүү дарамттай байдаг уу?
Хөх томруулах мэс заслын дараа хөхөнд иллэг массаж хийлгэх шаардлаггүй. Мөн манай эмнэлэгт сорви арилгах эмчилгээ байдаг учраас та санаа зовох зүйлгүй.