Сэтгэл булаам хэмжээ, гайхуулам бие галбир

СЭТГЭЛ БУЛААМ ХЭМЖЭЭ, ГАЙХУУЛАМ БИЕ ГАЛБИР СЭТГЭЛ БУЛААМ ХЭМЖЭЭ, ГАЙХУУЛАМ БИЕ ГАЛБИР

Сэтгэл булаам хэмжээ, гайхуулам бие галбир

Вонжины Бие хэлбэржүүлэх мэс заслын бүтэц.

Бие хэлбэржүүлэх мэс заслын бүтэц

  1. БҮТЭЦ 01

    ХУВЬ ХҮН ДЭЭР ЧИГЛЭСЭН БҮТЭЦ

    Таны биеийн хэлбэр болон онцлог дээр тулгуурласан шинжилгээ хийж таньд ямар төрлийн ажилбар тохирохыг санал болгоно. Мөн биеийн дотоод бүтэц, биеийн өөхлөлтийн хэмжээ болон өөхний эсийн түвшинг нарийн хэмжсэний дараа дэлгэрэнгүй зөвлөгөө хийнэ.

  2. БҮТЭЦ 02

    ХОЁР АЛХАМТ БҮХ ТАЛЫН ЗӨВЛӨГӨӨ

    Алхам 1.
    Юун түрүүнд та өөрт тулгараад байгаа асуудлуудаа манай мэргэжлийн зөвлөгчтэй сайтар зөвлөлдсөний дараа таньд тохирох ажилбарыг санал болгоно.
    Алхам 2.
    Та манай биеийн хэлбэр засагч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, дараа нь таньд хийх ажилбарын арга болон дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгч, харилцан ярилцсанаар зөвлөгөө өндөрлөнө.

  3. БҮТЭЦ 03

    БИЕИЙН ХЭЛБЭР ЗАСАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮД

    Та манай 1999 оноос хойш Биеийн хэлбэр засах чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй уулзах болно. Бие хэлбэржүүлэх ажилбар нь зөвхөн олон жилийн дадлага, туршлагатай өндөр чадвартай мэс засалчдаар хийгддэг. Манай мэргэшсэн галбир заслын баг дэлгэрэнгүй үзлэг, шинжилгээ, хэлэлцүүлэг хийсний дүнд гарч болох аливаа эрсдлийг бууруулах тал дээр ажилладаг.

  4. БҮТЭЦ 04

    МЭДЭЭ АЛДУУЛАГЧ ЭМЧ НАР

    Манай мэдээ алдуулагч эмч нар ажилбарын эхнээс нь дуусах хүртэл таны аюулгүй байдлын бүрэн хариуцаж байдаг. Мөн бид хамгийн орчин үеийн анагаахын дэвшилтэт технологиор тоноглогдсон.

Ажилбарын санамж өмнө & дараа

  • Ажилбарын өмнөemoticon

    Ажилбарын өмнө

    • Цусны эргэлтийг хянахад саад болохуйц эм, эмийн бэлдмэлийг ажилбараас дор хаяж 2 долоо хоногийн өмнөөс
      хэрэглэхгүй байх. (жирэмслэлтээс сэргийлэх эм, дааврийн бэлдмэл, витамин Е, өвчин намдаагч аспирин г.м)
      Хэрвээ та зүрх судасны эмгэгт, даралт өндөр, чихрийн шижин, дааврийн булчирхай зэрэгтэй холбоотой
      эмчилгээ хийлгэдэг бол хянагч эмч, мэргэжилтнүүдэд заавар мэдэгдэх ёстой.
    • Ажилбараас өмнө багадаа 3 хоногт тамхи татахгүй байх, мөн ханиад томуу туссан бол эмчдээ мэдэгдэж
      амьсгалын замын шинжилгээ хийлгэх.
    • Ажилбарын өдөр зөөлөн төрлийн савангаар биеэ угаах, харааны линз, гоёл чимэглэл,
      зүүлт зэргээ биеэсээ салгах, хумс болон нүүрний будгаа бүрэн арилгах хэрэгтэй.
    • Ажилбараас өмнөх 6 цагт идэж ууж (чихэр, бохь, ус г.м) болохгүй.
      (8 цагийн турш ерөнхий мэдээ алдуулалт хийгдэнэ)
    • Биед эвтэйхэн хувцас (малгайтай цамц, товчтой цамц г.м) нүүрний баг, ороолт, малгай, нарны шил.
      Мэс ажилбарын дараа жолоо барихад хэцүү байдаг учраас хүнтэй хамт явах хэрэгтэй.
  • Ажилбарын дарааemoticon

    Ажилбарын дараа

    • Ажилбарын өдөр маш сайн амарсан байх. Биеэс шингэн зүйл гоожих үзэгдэл 1-3 илэрч болох бөгөөд хавдалт,
      цус хуралт тохиолдоно.
    • Ажилбарын дараа эсвэл боолтыг автал 2-3 сар гарч болох эрсдлээс сэргийлж бариу хувцас өмсөх.
    • Ажилбараас 7 хоногийн дараа шүршүүрт орж болох бөгөөд ажилбарын шархыг огт норгож болохгүй.
    • Согтууруулах ундаа, тамхи зэргийг ажилбараас хойш 4 долоо хоногийн турш хорих.
    • Өгзөг өргөх ажилбарын хувьд, багадаа 1 сарын турш хажуу талаараа эсвэл хэвлийгээрээ доошоо харж унтаж байх. Цочирч магадгүй тул ажилбараас 2 долоо хоногийн хугацаанд сандал дээр суухгүй байх.