-
Муруйсан хамрыг хэрхэн засах вэ?
Хамрын таславчийг тэгшилж, хамрын ясыг багасган үүнтэй зэрэгцээд хамрын үзүүрийг өндөрлөх мэс засал хийгдэнэ.
-
Миний хамар монхор(хамрын нурууны дунд яс урагшаа товойсон) хамрын үзүүр унжсан. Ийм хамрыг засахад хэцүү байдаг уу?
Монхор хамартай хүмүүсийн тохиолдолд хамрын нуруу бас өндөр байдаг. Ийм тохиолдолд хамрын монтгорыг засаж хамрын үзүүрийг өргөх мэс ажилбар хийгдэнэ. Хэрвээ хамрын нурууны хажуу яс өргөн том бол дотогш оруулж багасгах мэс ажилбар хийх шаардлагатай. Иймэрхүү хагалгаа нь тун ярвигтай хагалгаануудын нэг бөгөөд маш туршлагатай нарийн мэргэшсэн эмчээр хийлгэх нь чухал.
-
Хамар байнга битүүрдэг. Эмчлэх боломжтой юу?
Хамрын үрэвсэл болон гайморитаас болоод дийлэнх өвчтөний хамар битүүрдэг. Гаднаас нь харахад зүгээр боловч хамар доторх хамрын таславч муруйснаас хамар үрэвсэж, амьсгалах зай багасан ,хамар битүүрх нь элбэг байдаг.
Манай эмнэлгийн хувьд чих хамар хоолойн эмчилгээ болон хамрын мэс заслын эмчилгээ бүгд хийгддэг.
-
Хамрын яс эргэж ургадаг гэсэн. Энэ үнэн үү?
Байнга тэгдэг бол биш. Бидний ясны төлжилтийн явцаас хамаараад хамрын яс бага зэрэг ургадаг. Гэхдээ багасгах мэс заслыг сайн хийвэл дахин ургахаас хамгаалж чадна.
-
Хамрын дунд хэсэг товойсон тохиолдолд ясыг тайрч авдаг уу?
Маш олон хүмүүс аюултай гэж боддог ч дахин ургуулахгүйн тулд тайрч авах арга нь хамгийн үр дүнтэй шийдвэрлэх арга байдаг. Хамрын дунд хэсгийн товойсон ясыг тайрч авах нь хүмүүсийн бодож байгаа шиг тийм аюултай биш гэдгийг дахин анхаараарай. Хамрын ясанд судас болон мэдрэлийн судас даарч өнгөрдөг учир үр дүнд нь сэтгэл хангалуун байя гэвэл мэргэжлийн туршлагатай эмчээр хийлгэх нь чухал.
-
Зөвхөн хамрын үзүүр хэсэг янзалж болох уу?
Тухайн хүний хамрын нуруу өндөр боловч хамрын үзүүр унжсан бол зөвхөн үзүүр хэсэгтээ мөгөөрс суулган янзлах боломжтой. Хамрын өндөрт өөрчлөлт өгөх шаардлагагүй бол үзүүр өндөрлөх мэс ажилбар хийхэд болно.
-
Дахин хагалгаа хэр үр дүнтэй байдаг вэ?
Хагалгааны дараа хамрын бүтэц бүрэн эдгэрч амжаагүй байдаг учир 6 сарын дараа хийлгэх боломжтой. Дахин хагалгаа нь өмнөх дутагдлыг засан илүү сайжруулдаг боловч анхны хагалгаагааг бодвол төвөгтэй учир маш нягт, нарийн чадвар шаардагддаг.
-
Хамрын мэс заслын дараа хамрын үзүүр унжвал яах вэ?
Хамрын мэс заслын дараа хамрын бүтэц гэмтсэн байдаг учир бүрэн эдгэртэл 6 сар зарцуулагдана. Дахин мэс заслаар зөв тохирсон биетээр сайн хийвэл өмнөх хагалгааны дутагдлыг нөхөж сайн барьж чадна. Гэвч эхний хагалгаанаас илүү ярвигтай хагалгаа учир нягт нарийн хийх шаардлагатай.
-
Имплант нүдэнд гэрэлтэж харагдвал яах вэ?
Имплант гэрэлтэж харагдана гэдэг нь имплантын асуудал биш харин эмчийн ур чадвартай холбоотой асуудал. Тухайн хүн хамраа имплантаар хэтэрхий өндөрлөх эсвэл навчийлгах тохиолдолд имплант нүдэнд харагдаж болзошгүй. Гэхдээ үүнийг дахин имплантийн хэмжээг тохируулан хэлбэр гаргаж засах нь чухал.
-
Хагалгааны дараа яахаар хамар муруйж харагддаг вэ?
Хамрын ясны мөгөөрсийг хэт чангалж боох эсвэл арьс хэт нимгэн тохиолдолд хамар мурийж эвгүй харагддаг. Ийм тохиолдолд гэрэлтэж муруйж харагдахаас сэргийлэн мөгөөрсийг маш нарийн хэлбэр гаргаж хиймэл эдээр ороож өгөх хэрэгтэй байдаг.
-
Хагалгааны дараа хамрын үзүүр хатуурвал яах вэ?
Хамрын үзүүр хатуурна гэдэг нь үзүүрийн хэсэгт имплант оруулснаас болдог. Вонжингийн хувьд чих болох хамрын таславчийн мөгөөрс ашигладагаараа давуу талтай. Тиймээс хамгийн зөөлөн мөгөөрс ашиглаж хамрын үзүүрийг төрөлхийн мэт юм шиг болгох нь чухал.
-
Аль нь илүү сайн бэ? Силикон болон Gore-tex?
Хоёулаа төрөлхийн мэт аюулгүй. Гэвч силиконы хувьд дахин авахад амархан байдаг ч Gore-tex ийн хувьд хүндрэлтэй байдаг.
-
Бандгар хамрыг нарийхан болгож болох уу?
Мэдээж болно. Хамрын үзүүрийг шөвгөр нарийхан болгож болно.